Ижийтэйгээ байхад би баян байсан./Б.Лхагвасүрэн/

"Ижийтэйгээ байхад би баян байсан" Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг Yнэнээ хэлье Нулимсаараа зуурч хэлье Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг Yнэнээ хэлье Амьсгалаа зангидаж хэлье Ижийтэйгээ байхад би баян байсан... Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан Ижий минь инээгээд над руу ирэхэд Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан Ижийтэйгээ байхад би баян байсан Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд Аараг толгодын элс алтаар нурдаг байсан