Posts

Showing posts from May, 2018

Ижийтэйгээ байхад би баян байсан./Б.Лхагвасүрэн/

Image
"Ижийтэйгээ байхад би баян байсан" Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг Yнэнээ хэлье Нулимсаараа зуурч хэлье Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг Yнэнээ хэлье Амьсгалаа зангидаж хэлье Ижийтэйгээ байхад би баян байсан... Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан Ижий минь инээгээд над руу ирэхэд Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан Ижийтэйгээ байхад би баян байсан Араг үүрсэн ижийнхээ ар өвөрт гүйхэд Аараг толгодын элс алтаар нурдаг байсан

Амьдрал /Р Чойном/

Image
Амьдрал гэдэг Аугаа их юм Аугаа их юм мөртөө бас өчүүхэн юм Амьдралыг хүмүүс Ажиглахдаа Амсахдаа Авахдаа Улсын их дэлгүүрт орж байгаа юм шиг Уран зургийн музей сонирхож байгаа юм шиг Ундааны газар ууж байгаа юм шиг Уншлагын танхимд сууж байгаа юм шиг Өөр өөрийнхөөрөө өнгөрөөх юм Амь аминыхаараа амтлах юм. Амьдрал гэгчид үргэлж л өгч явдаг хүн байх юм Амьдралд зүггүй хүүхэд шиг хандаж тас алгадуулаад Ахиад л бас мартаж дахиад л бас алгадуулсаар Зовлон жаргал хоёрыг ялгахаа байчихсан Золбин нохой шиг хүн ч байх юм

Р.Чойном /Монгол/

Image
МОНГОЛ ГЭДЭГ  ЗОРИГТОН ЭРС НЬ ЗОДГОНДОО ЧАНГАРЧ ЗОГСООГООРОО НӨХЧДӨГ  ЗОРМИГ САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛ ГЭДЭГ САРАНГУА СААЛЧИН ОХИД НЬ САЛХИНД УРАЛСАН САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛ ГЭДЭГ  ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ТЭГШ ТАЛ НЬ ЦЭЛГЭР  ТЭНД СУУГЧИД НЬ ЦЭМЦГЭР ТИВ ДЭЛХИЙД ХОСГҮЙ САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛ ГЭДЭГ УУЛ НЬ ӨНДӨР УРГАЦ НЬ ӨТГӨН УРСГАЛ НЬ ТУНГАЛАГ УУЖИМ САЙХАН ЭХ ОРОН МОНГОЛЫН ДУУ ГЭВЭЛ МОТОРЫН ДУУ БИШ МОРИТОН ЗАЛУУСЫГ УЯРААСАН  МООЛЬ ХАР НҮДТЭНИЙ ДУУГ МОНГОЛ  ГЭДГИЙМ МОНГОЛЫН ДУРСГААЛ ГЭВЭЛ МӨНГӨН БОРОНЗТОЙ ШОХОЙН БАРИМАЛБИШ МӨРНӨ БАЛРААГҮЙ ЭХ ЦУВААНИЙ ЗАМ ДЭЭР МӨНХЖИН ҮЛДСЭН ХҮН ЧУЛУУГ МОНГОЛ  ГЭДГИЙМ

Р.Чойном /Залуу нас/

Image
Хєрстийн амьдралд хєл алдсан  Хєлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр  Шувууны сvvдэр шиг дайраад єнгєрсєн  Шунхан улаан залуу нас мину.  Амттан бvхний амтыг мэдэлгvй  Асгаж явсан залуу нас минь  Єнгєтєн бvхний єнгийг бодолгvй  Yрж явсан залуу нас минь.  Зуны шєнийн нойрыг тоолгvй  Зуун гурван учралыг мєрєєсєж  Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч  Зуурдхан мандсан залуу нас минь.  Євлийн есийн жаврыг тоолгvй  Єєр хvний авгайд сэтгэл хаяж  Єрхний vзvvр шиг дэрвэж явсан  Єлчирхєн тэнэг залуу нас минь  Даанч чи минь удсангvй…  Даавуу хvрэм савхин бээлий шигээ  Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ  Дардан зам дээр vлджээ – залуу нас минь!  Улаанбаатарын чулуун засмалаар  Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ  Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг  Долоохон хоногт точийлдож явахдаа  Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй  Хvvхэд шиг єссєн залуу нас минь  Хvvхний сайхныг тан...

"Эх орон" яруу найраг/О.Дашбалбар/

Image
Эх орон Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү Амьд яваа минь таны таалал гэмү Аугаа их тандаа би өдөр бүхэн мөргөмү Амьсгалах тоолондоо тандаа хүрч очму Аньсан нүдэндээ ч би таныгаа харму Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу Одоо би таны нүдээр л бусдыг харму Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурму Аяа, эх орон минь ээ Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам Аяа, эх орон минь ээ Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм Аяа, эх орон минь ээ Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү Амьд яваа минь таны гүн их таалал буюу Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү Хатан дэлхийн өвсөн ногооноос та босч и...

Жаргал, Зовлон /Чойном/

Image
Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай     Ингэхэд ер нь жаргал гэж     Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо     Хүндэт тэр жаргал тэгээд      Хүн бүхэнд адилхан уу? Үгүй ээ Үүлэнд хэлбэр байхгүй Үйсэнд ширхэг байхгүй Үнсэнд тоо байхгүй Усанд өнгө байхгүй Утаанд үнэ байдаггүй Ургамалд дуу байдаггүй Учир нь гэвэл      Хэтэрхий баян байгаль     Хэлбэрт захирагдах дургүй гэнэ     Хэнд юу сайхан бэ гэдгийг     Хэлж тогтоож болдоггүй гэнэ

Хөгшин чоно ульсан нь/Д.Намдаг/

Image
Хөгшин чоно ульсан нь Зуны дунд сарын арван тавнаа үдшийн сар өн Одоо би ийм нэгэн цаг үеэс эхлэн өгүүлэх зүйлдээ оръё. Уг газрын байдал хангай говийн зааг, нам доор газар бөгөөд тэр дунд Дулаан хайрхан хэмээх гурван хэсэг огцом оргилтой уул өмнөө байгаа Таргатын тал гэгчийг нам тайвнаар ширтэх мэт бараагнан сүндэрлэнэ. Уг нь энэ уул төдий том биш боловч өвөл, хаврын цагийн хатууд адуу малыг нөмөрдүүлэн бараадуулахад таатай байдаг тул “Дулаан” гэж нэрлээд зогссонгүй “Хайрхан” гэдэг хүндэт цол өргөн алдаршуулсан ажээ. Гэтэл бас Дулаан хайрханы дундах оргилын баруун энгэрт дээрээ үй түмэн жилийн турш хурц нарнаа шарагдан элэгдэж, хүрэн өнгөтэй болсон хэдэн том хадтай нэгэн сүрхий ганга байдгийг мөн нутгийнхан андахгүйгээр барахгүй, бага балчир насандаа ишиг хурга асаан, дээр нь эрхлэн тоглож байгаагүй хүн ховор юм. Гэвч эдгээр хаддын нэгний нь доор байдаг харанхуй хөндийн мухарт нэг чоно байрлаад хэдэн жил болж байгааг хэн нь ч мэддэггүй байлаа.

Сэгс цагаан богд/Д. Пүрэвдорж /

Image
(Тэмээчин бүсгүйн захидал) Сайхан хотын Хөөрхөн хархүү Сайн байна уу? Тэнэгэр говийн Тэмээчин бүсгүй Сайн байна Намар та манай нутагт Нартай хамт ирсан юм уу  Сэгс цагаан богд ууланд  Сэрүү унах болоогүй юмуу  Цэлгэр говь минь нараа дэлгээд  Цэнхэр хадаг шиг намиатан байна  Сар хаяанд хонож салхины үзүүрээс  Хээрийн үнэр анхилан  Нарны элч анхилан  Нарны элч ус мэт  Газрын хээлэнд шингэж  Намрын говь дулаан байна  Зун мамартаа говь ингэж  Зуух мэт голдоо халаад  Өлгийтэй нялхас шиг  Өвөлдөө илчээр амьсгалж  Цан хүүргээ үргээн  Цас үүлэндээ хайлдаг юм  Нүдэнд дулаахан хархүү та  Хүүдлийн шувуу байсан юм уу? Уужим говийн бяцхан бүрд би  Ус нь цалгиж цлдсэн юмуу  Сэм сэмхэн санаа алдаад  Сэтгэл нэг л сүжрээд байна  Намар та манайд ирэхдээ  Намайг ганц түлсэн шүү дээ  Батиар биш дээ хүнийг та  Барьж харах шахсан шүү дээ  Өөрөө тэгж өдөхийг өдчихөөд ...

Тэхийн зогсоол /Б.Явуухулан/

Image
Тээр жилийн тэр нэгэн өвлийн Өнтэйг яана! ”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын Өндрийг яана! Хүрэн уулсын буйд мухар ”Хүүш” нэртэй Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр Хөх бууцтай. Хүрэн уулсыг халуун намраар Аав минь зорив ”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр Айл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил Бүгд өндөр Өндрийн дундаас ”Тэхийн зогсоол” Бүүр ч өндөр! Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур Ан хийв

Хөх даалимбан тэрлэг /Д.Пүрэвдорж/

Image
Уянгын оршил *********** -Цэрэг эрсийн улаан тоос Цэцгэн дундуур татаад явсан юм Цээжин дотор хагацал орхиод Цэнхэр уулсыг даваад явсан юм Олон эрчүүл дуугаа дуулаад Онгон талаар давхиад явсан юм Орон гэртээ зайгаа орхиод Одтой адил харваад явсан юм Сарних тоосны нэгэн үзүүрт Саруул нүдээ би чилээж Санаа алдан сүүгээ өргөн Сар шиг мэлтрэн гаднаа үлдсэн юм Хөдөө нутгийн хөх алсад Хөл хүнд шинэхэн бэр Ардын хувьсгалт улаан цэргийн Ар гэр болж үлдсэн юм Говийн ганц хайлаас адил Голт зүрхэндээ хайраа хадгалж Тэнгэрийн хаяанд цэг шиг торойн Тэр жил би нөхрөө үлдсэн юм Хүний хүүд хайртайн эрхээр Хүлгийн тоос зүрхэндээ унагаж Хүлээх хоногийн эхэн шөнийн Хүйтэн дэрэнд хацраа хайрсан юм Өрхний хошуу тэр шөнө Өрөөсөн даль шиг тоононд хөдөрч Хоймор буусан сарны туяа Хоёр хуваасан толь шиг байсан юм Халх голын дайны түгшүүр Хамаг сэтгэлд дарамт болж Алтан нарыг тэрхэн зуур Алгаар хааж болохоор байсан юм Амьдралын босго дөнгөж алхсан Арван найман насанд ингэж Хаа холоос дарины хаяг Халуун зүрхэн...